

Манай компани 2003 онд байгуулагдсан бөгөөд 2008 оноос эхлэн цахилгаан шат, урсдаг шатны салбарын олон улсын технологийн хөгжлийг тодорхойлогч, дэлхийн ТОП-10 үйлдвэрлэгчдийн нэг болох “Canny Elevator” компанийн албан ёсны төлөөлөгчөөр ажиллаж байна. Бид лифт болон урсдаг шатыг нийлүүлэхээс гадна угсралт, засвар үйлчилгээний ажлыг мэргэжлийн түвшинд хариуцан гүйцэтгэдэг.
Global Manufacturer Partner
Canny Elevator-ын албан ёсны төлөөлөгч
“Гэрэлт Урсгал” ХХК-ийн Ерөнхий захирал Б.Хүрэлбаатар нь Монгол Улсын зөвлөх инженер бөгөөд ОХУ-ын Тула хотын Тулагийн их сургуулийг “Механик инженер” мэргэжлээр төгссөн. Тэрээр салбартаа 23 жил тасралтгүй ажилласан арвин туршлагатай, Монгол Улсын тэргүүлэх зөвлөх инженерүүдийн нэг юм.

Манай компани 2003 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд Монгол Улсад анхны урсдаг шатны угсралт, суурилуулалтын ажлыг амжилттай гүйцэтгэн салбартаа анхдагч болж байлаа. Энэхүү түүхэн эхлэл нь өнөөдрийн амжилтын маань бат бөх суурь, хөгжлийн гол хөшүүрэг болсон юм.

Дэлхийн ТОП-10 үйлдвэрлэгч "Canny Elevator" брендийн Монгол дахь албан ёсны төлөөлөгч.
Зөвлөх инженерээр ахлуулсан чадварлаг хамт олон.
Олон улсын стандартад нийцсэн тоног төхөөрөмж.

Бид хот болон орон нутгийн бүхий л бүс нутагт хүрч ажилладаг.
Хамгийн сүүлийн үеийн технологи бүхий тоног төхөөрөмж.
Инженерийн нарийн тооцоолол бүхий мэргэжлийн угсралт.
24/7 техникийн тусламж, тогтмол үзлэг оношилгоо.
Бид таны хэрэгцээнд нийцсэн хамгийн оновчтой бөгөөд чанартай шийдлийг санал болгож байна.