
Манай компани 2003 онд байгуулагдсан бөгөөд 2008 оноос эхлэн цахилгаан шат, урсдаг шатны салбарын олон улсын технологийн хөгжлийг тодорхойлогч, дэлхийн ТОП-10 үйлдвэрлэгчдийн нэг болох “Canny Elevator” компанийн албан ёсны төлөөлөгчөөр ажиллаж байна. Бид лифт болон урсдаг шатыг нийлүүлэхээс гадна угсралт, засвар үйлчилгээний ажлыг мэргэжлийн түвшинд хариуцан гүйцэтгэдэг.
Хэрэглэгч, захиалагчдад чанартай, найдвартай цахилгаан шат, урсдаг шат болон иж бүрэн инженерийн үйлчилгээг олон улсын стандартын дагуу шуурхай, мэргэжлийн түвшинд хүргэх.
Монгол Улсын зөвлөх инженер, Ерөнхий захирал Б.Хүрэлбаатараар ахлуулсан манай хамт олон чадварлаг инженер, техникч, мэргэжлийн боловсон хүчнээс бүрдсэн 2 охин компани, 54 ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.
Жилийн туршлага
Хэрэгжүүлсэн төсөл


Орон сууц, оффис, үйлчилгээний барилга, эмнэлэг, ачааны болон бүх төрлийн лифтийг хэрэглэгчийн хүссэн хэмжээ, кабины загварын дагуу чанарын өндөр түвшинд нийлүүлж, угсралт, засвар үйлчилгээний ажлыг мэргэжлийн түвшинд хариуцан гүйцэтгэдэг.

KONL Canny Elevator брэндийн төрөл бүрийн урсдаг болон явган шатны нийлүүлэлт, тээвэрлэлт, угсралт, засвар үйлчилгээ, техникийн найдвартай ажиллагааг цогцоор нь ханган мэргэжлийн түвшинд үйл ажиллагаа явуулж байна.

Манай компани нь өөрсдийн нийлүүлдэг бүтээгдэхүүнээс гадна бусад брэндийн цахилгаан болон урсдаг шатны албан ёсны засвар, үйлчилгээний төвөөр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд үйл ажиллагаагаа өргөжүүлэн “Урсгал Сервис” ХХК охин компанийг байгуулан амжилттай ажиллаж байна.
Манай инженерийн багийн гүйцэтгэсэн Улаанбаатар хотын томоохон бүтээн байгуулалтууд.




Үнийн санал болон техникийн зөвлөгөө авах бол доорх мэдээллийг бөглөн илгээнэ үү.
Ulaanbaatar, Bayangol District, 13rd khoroo, Daco Business Center 7th floor, 709
+976 7272-6070
info@gerelt-ursgal.mn